Ажлын байрны саналууд

Тахов хотод олон төрлийн салбарт ажил олох боломжтой. Сул ажлын байрыг орон нутгийн компаниуд, ажил олгогчид болон Чех Улсын Хөдөлмөр эрхлэлтийн алба санал болгодог. Ажил нь заавал хууль ёсны байх ёстой, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ эсвэл албан ёсны тохиролцоонд үндэслэсэн байна. Гадаадын иргэд Чех Улсад өөрийн оршин суух төрөл болон ажиллах зөвшөөрлийн дагуу ажиллах боломжтой. Ажил хайх, гэрээ байгуулах болон ажиллах зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Чех Улсын Хөдөлмөр эрхлэлтийн алба зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг. 

Холбоо барих

Úřad práce

tř. Míru 1633, Tachov 34701

Хууль ёсны хөдөлмөр эрхлэлт

Хууль ёсны хөдөлмөр эрхлэлт гэдэг нь ажил олгогч болон ажилтны хооронд албан ёсны хөдөлмөрийн харилцаа (гэрээ) байгуулснаар үүсдэг. Ийм тохиолдолд ажилтан хууль эрх зүйн хамгаалалттай байж, цалин авах болон хуульд заасан хөдөлмөрийн нөхцөлийн эрхтэй байдаг. Хууль ёсны ажилд дараах зүйлс хамаарна: Албан ёсны хөдөлмөрийн гэрээ, эсвэл DPP / DPČ төрлийн гэрээ, oрлогын албан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх, aмралтын эрх, өвчний тэтгэмж болон бусад хөдөлмөрийн эрхүүд, цалин, ажлын цаг, ажиллах газрын нөхцөл тодорхой заагдсан байх

Гадаадын иргэдийг ажиллуулах

Гадаадын иргэд Чех Улсад хууль тогтоомжийн дагуу ажиллах боломжтой. Үндсэн ангилал: ЕХ, ЕЭЗ болон Швейцарын иргэд – хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрхтэй, aжиллах зөвшөөрөлтэй гадаадын иргэд (жишээ нь ажилтны карт, цэнхэр карт), xөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрхгүй гадаадын иргэд – тусгай зөвшөөрөл шаардлагатай. Ажил олгогч нь гадаадын иргэн ажиллуулж байгаа тухайгаа Чех Улсын Хөдөлмөр эрхлэлтийн албанд мэдэгдэж, бүртгэл хөтлөх үүрэгтэй.

Хууль бус хөдөлмөр эрхлэлт

Хууль бус хөдөлмөр эрхлэлт гэдэг нь албан ёсны хөдөлмөрийн харилцаагүйгээр ажил гүйцэтгэхийг хэлнэ, энэ нь хуулиар хориглогдсон. Үүнд: Хөдөлмөрийн гэрээ, тохиролцоогүйгээр ажиллах (“хар ажил”) Шварц систем гэгдэх хөдөлмөрийн харилцааг өөр төрлийн гэрээгээр орлуулах, гадаадын иргэн хүчинтэй ажиллах эсвэл оршин суух зөвшөөрөлгүй ажиллах. Xууль бус хөдөлмөр эрхлэлтийн тохиолдолд ажилтан болон ажил олгогчид аль алинд нь торгууль, хариуцлага ногдуулна.

Ажлын байран дахь мөлжлөг

Ажлын байран дахь мөлжлөг гэдэг нь ажилтантай шударга бус, хүний эрхийг зөрчсөн байдлаар харьцахыг хэлнэ. Анхаарах дохио: Цалин өгөхгүй байх эсвэл хэт бага цалин, aмралтгүй хэт урт цагаар ажиллуулах, aлбадан ажиллуулах эсвэл сүрдүүлэх, aюултай, хүний нэр төрд халдсан ажлын нөхцөл, xувийн бичиг баримтыг хураах, бэлгийн дарамт болон бусад зохисгүй үйлдэл.

 

 

 


 

MUNIPOLIS
Тамгын газрын мэдээг гар утсандаа шууд хүлээн аваарай
Бүртгүүлэх
Тусламж хэрэгтэй юу?
Бид танд шинэ орчинд дасахад туслахад бэлэн байна.
Бидэнд бичээрэй
Үндсэн навигаци руу Нийтлэлийн эхлэл рүү: Ажлын байрны саналууд