Хог хаягдал

Тахов хотод иргэд ангилан ялгах зориулалттай хогийн савуудыг ашиглах боломжтой бөгөөд жишээлбэл том оврын болон аюултай хог хаягдлыг  үнэгүй хүлээн авдаг хог цуглуулах төвийг ашиглаж болно. Бид хог хаягдлыг дахин боловсруулах ажлыг хөнгөвчлөх, хогийн цэгт очих хог хаягдлын хэмжээг багасгахын тулд хог хаягдлыг аль болох ангилан ялгахыг хичээдэг.

 

Холбоо барих

Хог хаягдал хүлээн авах төв (Sběrný dvůr)

Vilémovská 2257, Tachov 34701
Өнөөдөр: 10.00 - 17.00

Хог хаягдлын хураамж (Тахов хотын захиргаа)

Hornická 1695, Tachov 34701
Өнөөдөр: 07.30 - 12.00

Хог хаягдлыг ангилах

Хог хаягдлыг ангилах нь хогийн цэгт хаягдах эсвэл шатаах хог хаягдлын хэмжээг бууруулдаг. Ялгасан материалыг дахин боловсруулах замаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах эрчим хүч, түүхий эдийг хэмнэдэг. Хог хаягдлыг зөв ангилах нь хог хаягдлыг тээвэрлэх, боловсруулах зардлыг бууруулж чадна.

Ахуйн хог хаягдал – Хар өнгөтэй сав: Ангилах боломжгүй бүх төрлийн хог хаягдал.

Цаас – Цэнхэр өнгөтэй сав: Зар сурталчилгааны хуудас, сонин, сэтгүүл, ашигласан дэвтэр, бичгийн цаас, цаасан уут,сав баглаа боодол, эвхсэн эсвэл урсан цаасан  хайрцаг, картон.

Шил – Ногоон өнгөтэй сав: Буцаан авдаггүй шилэн сав (жишээ нь ундааны шил) төрөл бүрийн шилэн сав, шилэн аяга шилний хэлтэрхий болон бусад шилэн зүйл. Шилэн савыг хийхийн өмнө хоосолж, таглааг нь авсан байх ёстой. Шошгыг хуулах шаардлагагүй.

Хуванцар ба төмөр – Шар өнгөтэй сав: Ундааны хуванцар сав, шампунь, саван, угаалгын бодис болон гоо сайхны бүтээгдэхүүний цэвэр хуванцар сав, хүнсний, тос, нэрмэл усны хуванцар сав, гялгар болон микро гялгар уут, төмөр лааз, төмөр таг, ундааны лааз, хөнгөн цагаан тугалган цаас (алюмини), лааны хөнгөн цагаан сав, тараг, нухаш, салатын хөнгөн цагаан сав.

Био хог хаягдал – Бор өнгөтэй сав: Жимс, хүнсний ногооны хальс, цайны уут, навч, өвс, цэцэрлэгийн хог хаягдал.

Цахилгаан хог хаягдал – Тусгай сав: Батерей, бүх төрлийн цахилгаанболон электрон төхөөрөмж. Эдгээрийг ахуйн хогийн саванд хаяхыг хатуу хориглоно!

Тос – Тусгай сав: Гал тогооны хүнсний тос, өөх тос. Тосыг угаалтуур бохирын хоолой руу асгаж болохгүй!

Хувцас, нэхмэл эдлэл – Тусгай сав: Бүх төрлийн хувцас, гутал.

Хог хаягдлыг хүлээн авах төв

Хог хаягдлыг хүлээн авах төв нь Тахов хот болон түүний харьяа дүүргийн суурин газарт байнга оршин суудаг бүх оршин суугчдад үйлчилдэг. Бизнесийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг энд хаях боломжгүй. Оршин суугч бүр жилд дээд тал нь 400 кг хүртэл том оврын хог хаягдал, барилгын хог зэргийг тушаах боломжтой. Төмрийн хаягдал, биологийн хог хаягдал, xувцас, нэхмэл эдлэл, цахилгаан тоног төхөөрөмж, аюултай хог хаягдал, хүнсний тос, өөх тосыг мөн энд хүлээн авна.

Хууль бус хогийн цэгүүд

Хууль бусаар хаясан хогийн цэгүүд нь байгаль орчны бохирдол үүсгэж, хүн, амьтны эрүүл мэндэд аюул учруулж, орчны үзэмжийг алдагдуулах эрсдэлтэй, мөн тэдгээрийг цэвэрлэхэд нэмэлт зардал гардаг. Тиймээс хууль бус хогийн цэг байгуулахыг хатуу хориглоно. Хэрэв та хууль бус хогийн цэг илрүүлбэл Munipolis аппликейшнаар дамжуулан хотын захиргаанд мэдэгдэнэ үү.

Хог хаягдлын тээврийн хураамж

Тахов хотод оршин суухаар бүртгүүлсэн хүн бүр ахуйн хог тээврийн хураамжид бүртгүүлэх үүрэгтэй. Хүн бүр өөрийн гэсэн тусгай төлбөрийн дугаартай (вариабель дугаар) бөгөөд төлбөрөө уг дугаараар шилжүүлж төлнө. Төлбөрийн хэмжээ жил бүр өөрчлөгдөж болох бөгөөд хотын албан ёсны журамд тусгагдсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Тахов хотын албан ёсны цахим хуудаснаас авна уу.

 

Časté dotazy

MUNIPOLIS
Тамгын газрын мэдээг гар утсандаа шууд хүлээн аваарай
Бүртгүүлэх
Тусламж хэрэгтэй юу?
Бид танд шинэ орчинд дасахад туслахад бэлэн байна.
Бидэнд бичээрэй
Үндсэн навигаци руу Нийтлэлийн эхлэл рүү: Хог хаягдал